Жанжиажигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1982 онд байгуулагдаж, Хятадын анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ. Тэнд ховордсон ан амьтан, ургамлын олон төрөл зүйл олдож байгаа нь Хятадын засгийн газрыг тус үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль орчныг хамгаалах ажлыг эхлүүлэхэд хүргэсэн юм. Аялал жуулчлал нь тухайн бүс нутагт голлох салбар байдаг бол ийм өвөрмөц, биологийн олон янзын бүс нутгийг хадгалах нь хамгийн чухал асуудал юм. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлжээ.
Аяллын чиглэл: Улаанбаатар – Чангша – Жанжиажэ – Чангша – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бямба гараг бүр
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр: Улаанбаатар – Чангша
Аялагчид орой 21:40 цагт Хүннү Эйрийн шууд нислэгээр Чангша хотын зүг ниснэ. Чангша хотод газардаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Camerton Hotel ****
Удаах өдөр: Чангша – Чангдө
Өглөөний цайны дараа Чандө хот руу хөдөлнө. Чандө хотод ирээд тоорын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. (Нэмэлт төлбөрөөр: 2000 жилийн өмнөх тухайн бүс нугтийн амьдралыг харуулсан амьд тоглолт 5км орчим усан завиар аялангаа тоглолт үзэх боломжтой)
Нэмэлт:2000 жилийн өмнөх тус нутгийн амьдралыг харуулсан амьд тоглолт(нийт 5км усан замаар завьтай амьд тоглолт үзнэ) ¥300/хүний
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Peach Garden Hotel ****
Гутгаар өдөр: Чандө – Жанжиажэ
Өглөөний цайны дараа Чандө хотоос хурдны замаар 2 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнээд нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно. Дараа нь Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. (Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд манан ихтэй байж болзошгүй.)
Нэмэлт:Гранд хавцалын үзвэрүүд(дүүжин зам+VR+гулсуур)тус бүрийн үнэ ¥140/хүний
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Tongda Hotel ****
Дөтгөөр өдөр: Жанжиажэ
Өглөө эртлэн босч эмийн дэлгүүрээр зочилно. Дараа нь Түжиа үндэстний онцлогтой хотхон болон Түжиа үндэстний Ван амьдарч байсан ордон музей үзсэний дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон “Дорнын зурхай” киноны зураг авалтыг хийсэн газар юм. Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж зоригоо шалгах боломжтой.
Нэмэлт:Орой Fox romance амьд тоглолт. 500 орчим хүн оролцсон Тэнгэрийн хаалганы доор гадаа задгай талбайн тоглолт
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Tongda Hotel ****
Тавдугаар өдөр: Жанжиажэ
Өглөөний цайны дараа Цайны дэлгүүрээр зочилж Хятадын цайны соёолтой танилцана. Дараа нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Tongda Hotel ****
Зургаадугаар өдөр: Жанжиажэ – Чанша
Өглөөний цайны дараа байгалийн өвөрмөц тогтоц бүхий Шар луугийн агуйгаар усан завиар агуй дотор аялал хийнэ. Хятад дахь АААА зэрэглэлийн аялал жуулчлалын үзвэр ба Хунан мужын хамгийн шилдэг аялалын үзвэр юм. Чанша хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Camerton Hotel ****
Долоодугаар өдөр: Чангша
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боложмтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. (Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй)
Нэмэлт: 200元/хүн Амьтны хүрээлэн, Далайн хүрээлэн ¥300/хүн( тасалбар +жижиг галт тэрэг+автобус)
хоол: өглөөний цай,
зочид буудал: Camerton Hotel ****
Наймдугаар өдөр: Чангша – Улаанбаатар
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид өөрсдийн хүссэнээрээ өнгөрүүлэх боложмтой. Аяллын хөтөч маань та бүхэний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж мэргэжлийн зөвөлгөө өгнө. /Энэ өдөр аяллын хөтөч, болон автобус үйлчилэхгүй нэмэлтээр үзвэр үйлчилгээнд хамрагдах бол нэмэлт төлбөртэй/. Оройн 2000 цагт зочид буудалдаа цуглаад нисэх буудлын зүг хөдөлнө. Шөнийн 01:00 цагийн нислэгээр Чанша хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. Үүрийн 04:30 цагт Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.
хоол: өглөөний цай
Аяллын үнэ
Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,990,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,990,000 төгрөг /Зочид буудалд ортой/ 2,390,000₮ /Зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Чангша- Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд