Кампучийн Пном Пэн хот болон Ангкор Ватын аялал /Бээжингээр дамжиж явах хямд хувилбар/

Кампучийн Пном Пэн хот болон Ангкор Ватын аялал /Бээжингээр дамжиж явах хямд хувилбар/2019 Улирал

Манай товчоо:                        энд

Бид түүхтэй компани:            аялагчын гэрэл зургууд

  • Кампучийн хамгийн, хамгийн гэсэн тодотголтой газруудаар аялах
  • Монголд анх удаа танилцуулагдсан аяллын хөтөлбөр
  • Буддын шашны дэлхийн хамгийн том сүмийн цогцолборыг үзэх

Манай улсад харьцангуй бага танигдсан алс холын Кампуч улсын аяллыг Бадарчин Аялаажавын Товчоо анх удаагаа танилцуулж байгаа юм. Өмнө нь бид 45 хүний бүрэлдэхүүнтэй грүпп аяллыг зохион байгуулж байсан ч тэр аялал нь Вьетнам улстай хамтарсан аялал байсан юм. Энэ удаа зөвхөн Компуч улсын аяллыг та бүхэндээ танилцуулж байна. Алдарт Ангкор Ват сүмийн цогцолборыг үзэх энэ аяллын үндсэн зорилго билээ.

 

Аялалын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд/Эрээн – Бээжин – Пном Пэн – Сиам Риф – Пном Пэн – Бээжин – Эрээн/Замын-Үүд – Улаанбаатар

Хугацаа: 11 өдөр

Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + аяллын ахлагч

Цахим хувилбар:

Facebook гэрэл зураг:

Youtube бичлэгүүд: Пномпень хотод завиар ирлээ, Кампучийн хааны ордонд. 1-р хэсэг, Кампучийн хааны ордонд 2-р хэсэг, Камбуж улс, Сиам Рийф хот. Ангкор Ват, Кампус улс, Ангкор Ват., Ангкор Ват. 1-р хэсэг, Ангкор Ват. 2-р хэсэг: Мод хаалгыг ороож ургасан байна., Ангкор Ват. 3-р хэсэг: Мод хананы нэг хэсэг болон ургажээ., Кампуч улсад манго жимс түүв

 

ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ЗАМЫН-ҮҮД

Бид таныг УБМЗ-ын галт тэрэгний буудалд товлосон цагтаа хүлээж байна. Оройн галт тэргэнд сууж Замын-Үүдийг зорино.  

 

УДААХЬ ӨДӨР. ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН. ЭРЭЭН – БЭЭЖИН.

Өглөө нь хил гараад нислэгээ хүлээх зуур Эрээн хотын зочид буудалд алжаал тайлан амарч аваад оройн нислэгээр Бээжигийн нисэх онгоцны буудал Капитал руу хөлгийн жолоо зална.

 

ГУТГААР ӨДӨР. БЭЭЖИН – ПНОМ ПЭН.

Бээжинд шөнө газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Дараагийн нислэгээр Бээжингээс Пном Пэн хот руу ниснэ. Пном Пэнд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна.

 

ДӨТГӨӨР ӨДӨР. ПНОМ ПЭН. Хотын аялал.

Өглөөний цайны дараа бид Пном Пэн хотын аяллаа эхлэнэ. 1866 онд баригдсан Кампучийн эзэн хааны ордон болон түүний дотор байх уран хийц бүхий Мөнгөн сүмийг үзэж сонирхоно. Дараа нь үндэстнийхээ гуравны нэгийг хэлмэгдүүлэн хядсан Пол Потын дэглэмийн түүхэн үзмэр Сланг 21 шоронг үзэж сонирхоно. Бага сургуулийн байрыг шорон болгосон байсныг нь хадгалан авч үлдэж одоо музейн зориулалтаар нийтэд үзүүлж байна. Үүний дараа бид аллагын талбай хэмээх газар очиж үзэж сонирхоно. Уг талбайд хэлмэгдсэдийг цаазаар авдаг байжээ. Дараа нь бид тус хотын хамгийн том захаар орж сонирхоно. Орой нь буудалдаа ирж амрана.

 

ТАВДУГААР ӨДӨР. ПНОМ ПЭН – СИАМ РИФ. Ангкор Ват

Өглөөний цайны дараа Меконг Экспресс автобусны (Mekong Express Bus station)буудалд ирнэ. 7.30 цагийн автобусанд сууж, Сиемреап-д 13.30 цагт ирнэ. Гэст хаусдаа байрласны дараа , Камбужын Вант улс дах сүм хийдийн цогцолбор болсон дэлхий дээрх буддын болон хинду шашны хамгийн том  хөшөөт Ангкор Ват хоттой танилцах ер бусын сонирхолтой аялалаа хийж, патиараа татуулж, сельфийднэ.

 

ЗУРГААДУГААД ӨДӨР. СИАМ РИФ. Ангкор Ват.

Өглөөний цайны дараа аялалаа үргэлжлүүлэн байгалийн аугаа их хүчийг харуулсан бахархан гайхмаар аварга салаа моднууд бүхий халуун орны ойд хучигдсан Та Проьм (temple of Ta Prohm) сүмийг үзнэ. Дараа нь 12-р зууны эртний нийслэл Ангкор Тьом (the ancient capital of Angkor Thom) зочилж, хуучний түүхийн мөрөөр алхлана. Аялалаа үргэлжлүүлэн Өмнөд хаалга (the South Gate), Баёон сүм ( Bayon Temple), Хааны хашлага, Пьимеанакас, Зааны цамхаг, Лепер хааны цамхаг зэргийг үзэж сонирхоно. (the Royal Enclosure, Phimeanakas, the Elephant Terrace and the Terrace of the Leper King).

 

ДОЛООДУГААР ӨДӨР. СИАМ РИФ – ПНОМ ПЭН.

Өглөөний цайны дараа бид Пном Пэн нийслэл хот руу буцна. Хотод ирээд зочид буудалдаа бууж амрана. Өдрийн үлдсэн цагийг амарч өнгөрөөнө.

 

НАЙМДУГААР ӨДӨР. ПНОМ ПЭН – БЭЭЖИН.

Өглөөний цайны дараа бид Бээжин хот руу ниснэ. Бээжинд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна.

 

ЕСДҮГЭЭР ӨДӨР. БЭЭЖИН ХОТ. Далайн аквариум болон амьтны хүрээлэн. БЭЭЖИН – ЭРЭЭН.

Өглөөний цайны дараа бид Бээжин хотын захад байх далайн аквариум болон амьтны хүрээлэнг үзэж сонирхоно. Үдээс хойш Бээжингийн Капитал нисэх онгоцны буудалд хүргүүлж Эрээн хот руу ниснэ. Эрээн хотод буугаад зочид буудалдаа хүргүүлж амарна.

 

АРАВДУГААР ӨДӨР. ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД. ЗАМЫН-ҮҮД – УЛААНБААТАР.

Та өнөөдөр өөрийн хүслээрээ Эрээн хотод ажилаа амжуулах боломжтой ба өөрсдөө бие даан хил гарна. Хил гараад оройн галт тэргээр Улаанбаатар хотыг зорино.

 

АРВАННЭГДҮГЭЭР ӨДӨР. УЛААНБААТАР

Галт тэрэг өглөө Улаанбаатар өртөөнд ирэх ба аялал өндөрлөнө.

 

Аяллын үнэ, нөхцөл:            2,700,000 төгрөг/том хүний (12-оос дээш насны)

                                                2,50,000 төгрөг/хүүхэд (12-оос доош насны)

 

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг, Эрээн – Бээжин – Эрээн нислэг, Бээжин – Пном Пэн – Бээжин нислэгийн тийз, Сиам Рифт 3 одтой зочид буудал, Пном Пэнд 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, Бээжин зочид буудал, Эрээн зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Эрээн – Замын-Үүд хил гарах зардал, нутгийн хөтөч болон жолоочид өгөх гар цайлгах мөнгө

 

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 10-50-насны хүмүүст илүү тохиромжтой.

 

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

 

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХБАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

 

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхДӨРВӨН S+ 8 өдөр МИАТ хуваарьт нислэгийн хувилбар
ДараахьЭРГИЙН САЛХИ